Гар утаснаас болж хаднаас унаж амиа алджээ

2015-12-30 11:24:02

 

Калифорнийн Сан-Диего хотын  Сансэт цохионоос нэг хүн унаж нас барлаа гэсэн дуудлага өнгөрсөн баасан гарагт ирсэн байна.

 

Сан-Диего хотын аврах ангийн ажилтан Билл Бендер “Хөндлөнгийн гэрчүүд нэг хүн гар утсаараа оролдон урдах замаа харалгүй явсаар хадны ирмэгээс унасан гэж ярьсан” гэв.

 

Амиа алдсан эрэгтэй 30 орчим настай байсан аж. Тэрээр 18 метрийн өндөр хаднаас унажээ.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас