Байнгын хороодын ирц бүрдэхгүй байна

2015-12-30 11:11:02

 

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуваарь ёсоор хуралдах ёстой. Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч өнөөг хүртэл эхлээгүй байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүд, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.

 

Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан ч ирц бүрдэхгүй байгаа юм. Тус байнгын хороо хуралдвал Монгол Улс нь Бүгд найрамдах Габон улс, Сент Люси улс, Бүгд найрамдах Нигер улс, Бүгд найрамдах Камерун улс, Маршаллын Арлуудын Бүгд найрамдах улстай тус бүр дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэх аж.

 

Eagle.mn


Нүүр хуудас