Оросууд шинэ жилээр Улаан талбайг хаана

2015-12-30 10:39:21

 

ОХУ-ын нийслэл Москва хотын удирдлагууд жил бүрийн шинэ жилийн баяраар хөл хөдөлгөөн ихтэй байдаг Улаан талбайг энэ жил хаах шийдвэр гаргажээ. Хэдийгээр энэ шийдвэр москвачуудыг гонсойлгож байгаа ч хотын удирдлагууд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд ийм арга хэмжээ авч байна хэмээн  тайлбарласан аж. Оросын жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг газруудын нэг болох Улаан талбайг ийнхүү анх удаа хааж байна.  

 

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Францын нийслэл Парис хотын долоон хэсэгт алан хядагчид халдлага үйлдэж, 130 хүний амийг бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан. Үүний дараа хотын удирдлагууд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан юм.  Учир нь, хэт даврагч Лалын улс бүлэглэл алан хядагчдын дараагийн бай нь Москва хот байх болно хэмээн заналхийлсэн байдаг. 

Мөн аравдугаар сард Оросын зорчигч тээврийн 224 зорчигчтой онгоц тэсрэх бөмбөгний улмаас  сүйрсэн юм. Энэ мэт шалтгаанаас үүдэн олон хүн цугларсан газар террорист халдлага гарч болзошгүй тул аюулгүй байдлаа хангах үүднээс энэ сарын 31-нээс ирэх нэгдүгээр сарын 1-нд Улаан талбайг хаах аж

Eagle.mn


Нүүр хуудас