Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүллээ

2015-12-30 08:25:25

 

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо.

 

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ньюпрогресс группийн бөх, улсын харцага Б.Пүрэвсайхан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд 7 даван түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа гардаж авлаа. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Ажнай корпорацийн бөх, улсын заан Ч.Санжаадамба энэ барилдаанд анх удаагаа үзүүрлэв.

 

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан 2013 оны Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаярыг даван түрүүлж байсан юм.

 

Энэ барилдаанд улсын цолтой 47 бөх, аймаг, цэргийн арслан 65, аймаг цэргийн заан, харцага, начин зэрэг шилдэг 128 бөх зодоглосон. Барилдааны шөвгийн дөрөвт улсын аварга Г.Эрхэмбаяр улсын заан Ч.Санжаадамбыг амласан бол улсын арслан Н.Батсуурь улсын харцага Б.Пүрэвсайхан нар тунасан.

 

Шөвгийн 16.

·        улсын аварга Г.Эрхэмбаяр - аймгийн арслан Б.Бат-Өлзий

·        улсын арслан П.Бүрэнтөгс - аймгийн арслан O.Хангай

·        улсын арслан Н.Батсуурь - аймгийн арслан М.Бадарч

·        улсын арслан Э.Оюунболд - аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр

·        улсын гарьд Н.Ганбаатар - улсын начин Т.Баасанхүү

·        улсын гарьд Б.Гончигдамба - улсын начин Б.Сугаржаргал

·        улсын заан Ч.Санжаадамба - улсын начин Б.Сангисүрэн

·        улсын заан Б.Батмөнх - улсын харцага Б.Пүрэвсайхан

Шөвгийн 8:

·        улсын аварга Г.Эрхэмбаяр – аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр

·        улсын арслан Н.Батсуурь - аймгийн арслан O.Хангай

·        улсын заан Ч.Санжаадамба - улсын начин Б.Сугаржаргал

·        улсын харцага Б.Пүрэвсайхан - улсын начин Т.Баасанхүү

Шөвгийн 4:

·        улсын аварга Г.Эрхэмбаяр – улсын заан Ч.Санжаадамба

·        улсын арслан Н.Батсуурь - улсын харцага Б.Пүрэвсайхан

Үзүүр, түрүү:

·        улсын заан Ч.Санжаадамба - улсын харцага Б.Пүрэвсайхан

 

Eagle.mn


Нүүр хуудас