Австри улс онц байдал зарлалаа

2015-12-30 10:12:21

 

Парист болсон цуврал халдлагын дараа Европын холбооны улсуудын дунд түгшүүртэй байдал үүсээд байна. Энэ удаа Австри улс болзошгүй  халдлагаас сэргийлж онц байдал зарлалаа. Австрийн тагнуулын албаныхны мэдээлснээр Европын холбоонд дахин нэг халдлага гарч магадгүй байгаа аж.

 

Ялангуяа уг халдлага зул сарын баярын өдрүүдтэй давхцаж болзошгүй байгаа тул хүмүүс ихээр цугласан олон нийтийн газар хамгаалалтыг өндөржүүлээд байна. Цагдаагийн албан хаагчид болон энгийн хувцастай аюулгүйн албаныхны тоог  нэмэгдүүлсэн тухай эх сурвалжууд мэдээллээ.

 

Мөн Германы дотоод хэргийн сайд Томас де Мезьер террорист халдлага тус улсад ч гарч болзошгүй байгаа тул аюулгүйн албаныхны тоог нэмэгдүүлсэн гэж мэдэгджээ.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас