“Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг тоглогдоно

2015-12-29 16:00:00

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 104 жилийн ойд зориулан Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид Оройн дээд” түүхэн дуулалт жүжгээ тоглох гэж байна.

 

Энэхүү үндэсний түүхэн дуулалт жүжгийн найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат нар ажиллажээ.

 

Харин жүжгийн гол дүрүүдэд ҮДБЭЧ-ын дуучин МУАЖ Д.Самбуу, МУГЖ Н.Амгалан, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУСТА Д.Амаржаргал, Б.Батмэнд, Ц.Түмэнжаргал, Х.Энхбаатар, П.Баярмагнай болон залуу дуучид тоглох юм.

 

“Оройн дээд” үндэсний  түүхэн дуулалт жүжиг нь Монголын ард түмний тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, авч үлдэх гэсэн чин хүсэл эрмэлзлэл, түүхэн тэмцлийн мөн чанарыг урлагийн яруу сайхан хэлээр ард түмэнд хүргэдэг билээ.

 

Уг жүжиг Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа өнөөдөр 15:00 цагаас тоглогдоно.

Д.Сугармаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Нүүр хуудас