Хүүхдээ тэврэн бал зардаг байсан эцгийн амьдрал өөрчлөгджээ

2015-12-29 11:13:00

 

 

Абдул Халим ал-Аттар Сирийн мөргөлдөөний улмаас орон гэргүй болсон нэгэн бөгөөд Бейрутын гудамжинд үзэг заран амьжиргаагаа залгуулдаг байна. Нэгэн зурагчин охин Риймийгээ тэврэн буй түүний энэ зургийг авчээ.

 

Тэрээр охиноо тэвэрч суунгаа наймаагаа хийдэг байна. Энэ зураг нь дэлхийн олон хүний сэтгэлд хүрч чаджээ.

 

Норвегийн иргэн Гицур Саймонарсо, түүний гэр бүлд зориулан интернэтээр компанит ажил өрнүүлжээ. Ажлын үр дүн гайхамшигтай байсан аж. Хүмүүсийн цуглуулсан мөнгө 200 мянга гаруй ам.доллар болсон байна.

 

Абдул тусламжийн мөнгөөрөө Лебанонд дэлгүүр нээхээр шийдсэн аж. Тэрээр дэлгүүртээ Сирийн 16 дүрвэгчийг ажиллуулахаар шийдсэн байна. Мөн нэг хэсэг мөнгөө Сирийн найз нөхөд болон гэр бүлд зарцуулжээ. Гэр бүлдээ зориулан хоёр унтлагын өрөө бүхий байр, хоол хүнс, цэвэр хувцас зэргийг худалдан авсан аж.

 

Абдулын нэр хүнд Сирийн Лебанон дахь иргэд төдийгүй Лебанончуудын дунд ч өсөөд байгаа юм.

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас