Хятадын хоёр хүүхдийн бодлого багшийн хомсдол үүсгэнэ

2015-12-29 09:42:00

 

Хятад улс өнгөрсөн аравдугаар сард болсон Коммунист намын төв зөвлөлийн хурлаар 2016-2020 оны нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Энэ үеэр “Нэг хүүхэд” бодлогыг халж, бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн.

 

Тэгвэл хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн шийдвэр Хятадын багш нарын тоог цөөрүүлж магадгүй болоод байна. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс шинэ бодлого хэрэгжиж эхэлснээр сургуулийн удирдах ажилтан, эмэгтэй багш нар олноороо жирэмсэлж магадгүй байгаа тул түр хугацаанд багшийн дутагдалд орох эрсдэл үүсээд байгаа аж.

 

Учир нь Хятадын цэцэрлэг, бага, дунд болон ахлах сургуулийн багш нарын 80 хувь нь эмэгтэй юм байна. Иймээс багшийн дутагдлыг нөхөхөөр тэтгэвэрт гарсан сурган хүмүүжүүлэгчид болон сурлага сайтай оюутнуудыг дайчлах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас