Хоёр хүүхдийн бодлого багш нарын тоог цөөрүүлж магадгүй

2015-12-28 16:05:26

 

Хятадын хоёр хүүхдийн бодлого нь багш нарын тоог цөөрүүлж магадгүй байна. Хятадын хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн бодлого нь 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэх ба сургуулиудын удирдах ажилчид ихэнх эмэгтэй багш нар хүүхэдтэй болж магадгүй байгаа тул түр хугацааны багшийн дутагдалд орж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа аж.

 

32 настай багш Юньнань мужийн Күньмин дахь дунд сургуулийн багш 2016 оны гурван сард төрөх аж. Тэрээр жирэмсний амралтаа авах гээд очиход сургуулийн удирдлага өөрийг нь орлох хүн хайж буйгаа хэлсэн байна. Тус сургуульд гэхэд дөрвөн багш жирэмсний амралтаа авахаар өргөдөл гаргаад байгаа юм байна.

 

Хятадын цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулийн багш нарын 80% нь эмэгтэй багш байдаг байна.

 

Түр орлох багшийн дутагдлыг нөхөхөөр тэтгэвэрт гарсан багш нар эсвэл сурлага сайтай оюутнуудыг дайчлах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас