Засгийн газарт сюрприз барина гэв

2015-12-28 15:46:41

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Шинэ жилээр бид Засгийн газарт сюрприз барина” гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар түүнээс тодруулахад "Өнөөдөртөө багтаад мэдэгдэнэ. Тэр хүртэл сюрпризээ задлахгүй. Бидний бэлгийг хараад ард түмэн УИХ дахь МАН-ын бүлэг үнэн хэллээ гэх болно” хэмээсэн.

Тэгвэл Төрийн ордонд МАН, МАХН-ын гишүүд нийлж, Засгийн газрыг огцруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэх болсон гэх яриа саарал ордонд гараад байна.

 

УИХ-ын гишүүүн Г.Уянга Дубайд зурсан Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг Монголд хохиролтой болсон хэмээн үзэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж буй.  19 гишүүн гарын үсэг зурвал хуулийн төсөл өргөн мэдүүлэх нөхцөл бүрдэх юм. Одоогоор эл төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо 14-д хүрсэн ч зарим нь татгалзаад байгаа.

С.Аз

 


Нүүр хуудас