Месси 2015 оны шилдэг хөлбөмбөгчин боллоо

2015-12-28 13:16:00

 

Европын Клубүүдийн нийгэмлэгээс өөрийн гэсэн Globe Soccer Awards шагналыг жил бүр гардуулдаг болсон. Тэгвэл “Globe Soccer Awards”-ын оны шилдэг хөлбөмбөгчнөөр Леонел Месси тодорсон байна. Тэрээр оны шилдэг хөлбөмбөгчний төлөө Кристиано Роналдо болон Жанлуижи Буффон нартай өрсөлдөж, илүү санал авчээ. Мөн “Globe Soccer Awards”-ын оны шилдэг багаар Испанийн Барселона тодорсон байна.

 

Леонел Месси Фифагаас тодруулдаг Ballond’or буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг дөрөв удаа хүртсэн, өнөө цагийн хөлбөмбөгийн супер оддын нэг юм.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас