Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа

2015-12-28 12:44:00

 

Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет”, “Монцемент Билдинг Материалс” компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээр “Монполимет” компанийн 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худгийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон чулуунцар үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг цаашид “Монцемент Билдинг Материалс” компани хэрэгжүүлэхээр болж байна.

 

 

Цаашид ийм цементийн үйлдвэртэй болсноор улсын төсөвт хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг, жилд 21.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 375 монгол хүн ажлын байртай болох юм. Мөн Дорноговь аймгийн Өргөн суманд хүүхдийн цэцэрлэг, 220 айлын орон сууцны хотхон, худалдааны төвийг Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барина. Харин бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах зохицуулалтыг гэрээнд тусгаж өгчээ.

 

Eagle.mn 


Нүүр хуудас