С.Батцэцэг “Бөртэ Чоно”-ын эзэн боллоо

2015-12-28 12:17:49

 

Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно” наадмын шилдгүүд тодорлоо. МҮОНТ-ийн “600 студи”-ээс эх орон даяар шууд дамжуулсан энэхүү наадамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон үе үеийн спортын алдартнууд, хүндэт зочид уригдан оролцсон. Ингээд “Бөртэ чоно-2015”-ын шилдгүүдийг толилуулж байна.

Шилдэг тамирчид:
 

Эрэгтэй:

Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий алт, ”Алтан гран-при” тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж,  ”Рио-2016” Олимпийн эрх авсан. 133 оноогоор

Пүрэвжавын Өнөрбат (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, ”Рио-2016” Олимпийн эрх авсан. 132 оноогоор

Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн. 107 оноогоор тус тус шилдгээр шалгарлаа.

 

Эмэгтэй:

Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт бөх). ДАШТ-д түрүүлж дэлхийн хошой аварга болсон, ”Иван Ярыгиний гран-при” тэмцээнд түрүүлсэн, ”Рио-2016” Олимпийн эрх авсан.  228 оноогоор

Доржсүрэнгийн Сумьяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, ”Универсиад” наадам, ”Мастерс”, ”Гран-При” (3) тэмцээнд түрүүлсэн.  118 оноогоор

Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Ази тивийн АШТ, ”Их дуулга”, ”Гран-При” тэмцээнд түрүүлсэн.  95 оноогоор тус тус шилдгээр шалгарлаа.

 

Шилдэг дасгалжуулагч:

Зэвэгийн Дүвчин Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш. 137 оноогоор.

Хишигбатын Эрдэнэт-Од ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа нарын багш. 99 оноогоор.

Цэрэнбаатарын Цогтбаяр Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч. 93 оноогоор тус тус шалгарлаа.

 

 

Cпортын холбоод:

1.    Монголын чөлөөт бөхийн холбоо

2.    Монголын жүдо бөхийн холбоо

3.    Монголын буудлага спортын холбоо

4.    Монголын хөлбөмбөгийн холбоо

 

Холбооны шилдэг ерөнхийлөгч: Л.Болд (Монголын хөнгөн атлетикийн холбоо)

Холбооны шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга: С.Ган-Эрдэнэ (Монголын тэквондогийн холбоо)

Мөн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахын нэрэмжит тусгай цомыг Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч О.Балжинням аварга хүртжээ.

2015 оны Монголын спортын шилдгүүдийг спортын 97 сэтгүүлчийн саналаар тодруулсан байна.

 

Eagle.mn 


Нүүр хуудас