Д.Болдыг ИХШХЕГ-ын даргаар томиллоо

2015-12-28 12:12:53

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг томиллоо. Тодруулбал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар Д.Болдыг, Д.Мөнхтөрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томилжээ.

 

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж өнгөрсөн долоодугаар сард авлигын хэрэгт холбогдсоноор сайн дураар ажлаа өгөөд байсан. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан өнгөрсөн долоо хоногт чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас