ISIS нэртэй эмэгтэйг онгоцонд суухыг хоригложээ

2015-12-28 11:46:03

 

29 настай Rani Isis Lake нэртэй эмэгтэйг онгоцонд суухыг гурван ч удаа хориглосон тохиолдол гарчээ.

 

Рани Канадад аялах нислэгийн билет захиалахаар Торонто, Ванкуверын гурван өөр агентлагт хандсан боловч тодорхойгүй шалтгаанаар захиалгыг нь аваагүй гэнэ.

Ийнхүү Isis нэрээр гурван удаа онгоцны тийз захиалахаар бүтэлгүйтээд эцэст нь ээжийнхээ нэрийг ашиглажээ. Бүсгүй үүнийг инээдтэй, шударга бус явдал гээд өөрийн нэрийг өөрчлөх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна.

 

 

Isis нь эртний грекийн бурхны нэр боловч өнөө цагт Исламын улс зэвсэгт бүлэглэлийн товчилсон нэр болж хувираад байгаа юм. Магадгүй үүнтэй холбоотойгоор нислэгийн компаниуд бүсгүйн захиалгыг хүлээж аваагүй бололтой.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас