Их Британид үерийн гамшиг нүүрлэлээ

2015-12-28 10:54:14

 

Их Британийн хойд хэсэгт ихээхэн хэмжээний үер болсны улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх, болзошгүй эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авч байна. Тасралтгүй орсон борооны дараа Ирвелл голын усны түвшин эрс нэмэгдэж хойд бүс нутгийг усанд автуулаад байгаа аж.

 

Эрх баригчид ням гарагт 24 удаа үерийн уснаас сэрэмжлүүлсэн анхааруулга цацсан байна.

 

 

Ерөнхий сайд Дэвид Камерон үерийн гамшигт нэрвэгдэж болзошгүй байгаа Ланкашир, Йоркшир хотуудад аврах албаны хүмүүсийг илгээжээ. Түүнчлэн тэрээр даваа гарагт гамшигт нэрвэгдсэн бүсүүдийн нөхцөл байдалтай биечлэн танилцана гэж мэдэгдсэн байна.

 

Одоогийн байдлаар, үерийн улмаас 500 гаруй хувийн өмч, 1000 гаруй байшин барилга усанд автагдаад байгаа тухай BBC агентлаг мэдээллээ.  

 

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас