Ипотекийн зээлийн хүүг бууруулна

2015-12-27 12:15:00

 

Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн ипотекийн зээлтэй холбоотой голлох заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан арилжааны банкууд ипотекийн зээлийг түр зогсоогоод байгаа. Харин УИХ-аас найман хувийн зээл олгох хуулийн төсөл батлуулахаар ажлын хэсэг гаран ажиллаж буй билээ.  

 

Тэд ипотекийн зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байгаа аж. Энэ тухай УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд  Буянт-Ухаа-2 хорооллын орон сууцны нээлтийн арга хэмжээнд оролцохдоо мэдэгдсэн.

 

Одоогоор жилийн  8 хувийн хүүтэй ипотекийн зээлд 77 мянга орчим иргэн хамрагдаад байгаа. Харин ирэх жилээс ипотекийн зээлийн хүүг бууруулж, иргэдийг орон сууцанд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх аж.

Eagle.mn


Нүүр хуудас