Г.Баасан ирэх сонгуульд нэр дэвшинэ

2015-12-26 12:26:29

 

Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан нэгэн үе ахмадын эрхийн асуудлаар тун ч идэвхтэй тэмцдэг байв. Тэрээр сүүлийн дөрвөн жил нэлээд нам, гүм байсан. Тэгвэл Г.Баасан энэ хугацаанд сонгуульд нэр дэвшихээр “арын алба”-аа бэлдэж байсан аж.

 

Тэрээр ирэх сонгуулиар нэр дэвших тухайгаа “Би Баянзүрх дүүргээс бие дааж, нэр дэвшинэ. Түүнээс бус ямар нэгэн намаас дэвшихгүй. Надад нам дагах ямар ч сэтгэл зүрх байхгүй. Олон түмэн, айл бүхэн, ахмадууд, залуусын дунд ингэвэл Монгол орон сайхан болох нь гэсэн яриа байдаг. Тэр бүхнийг нь хүнээсээ сонсож суръя.  Хүнийхээ бодол санааг сонсож, тэдэнд хэрэгтэй ажил мэргэжлийг нь  бий болгоно” хэмээн нэгэн сайтад ярьжээ.

 

Ямартай ч сонгуулийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд УИХ-д нэр дэвшихийг горилогчид өөрийн тойргоо сонгож, бэлтгэлээ базааж эхэлсэн бололтой.

 

П.Жаргал

  
 

 


Нүүр хуудас