Зул сарын баярыг хоригложээ

2015-12-25 17:34:08

 

Тажикстан, Бруней, Сомали улсад зул сарыг тэмдэглэхийг хоригложээ. Сомалийн эрх баригчид христосын шашныхны тэмдэглэдэг уг баяр исламын шашинтай холбоогүй гэж үзэн зул сар тэмдэглэхийг хориглосон байна.

 

Өнгөрсөн жил зул сараар Сомалид халдлага гарч Африкийн холбооны гурван энхийг сахиулагч, нэг энгийн иргэн амиа алджээ. Энэ жил ч мөн  Харакат аш-Шабаб тэргүүтэй бүлэглэлүүд халдлага зохион байгуулж болзошгүй гэж эрх баригчид болгоомжилж байгаа аж.

 

Сомалигийн шашны яамны сайд Мухамед Кейров цагдаагийн байгууллагад “зул сар тэмдэглэхээс сэргийлэх” зааварчилгааг  хүргүүлжээ. Тус улсад Африкийн холбооны христийн шашинтай хэдэн мянган энх тайван сахиулагчид байдаг байна.

 

Харин Тажикстанд зул сар тэмдэглэх, сүлд мод чимэглэх, бэлэг солилцохыг хоригложээ. Тус улс 2013 онд Санта Клаустай холбоотой мэдээллийг зурагтаар гаргахыг хориглож байсан юм.

 

Бруней улсын хувьд исламын шашинтай харшилж байна гэсэн үндэслэлээр зул сар тэмдэглэхийг хориглосон аж. Дэлхийн хамгийн баян хүн болох Брунейгийн султан Хассанал Болкиах зэрэг лидерүүд арванхоёрдугаар сарын турш зул сар тэмдэглэхийг хориглосон ба сүлд мод, мэндчилгээ зэрэг нь Исламын сүсэг бишрэлийн эсрэгт тооцогдоно хэмээжээ.

 

Хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд таван жил хорих ялаар шийтгэнэ гэж хуулиндаа тусгасан байна.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас