Сонгуулийн нэгдсэн хуулийг баталлаа

2015-12-25 17:10:30

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар МҮОНРТ-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томиллоо. Тус Үндэсний зөвлөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Галаарид, "Цахим өртөө" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, "Икэл сан" ТББ-ын тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлээд байсан юм.

 

Харин одоо Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууслаа. Тухайлбал, хуулийг баталсан өдрөөс нь мөрдөхөөр болсон юм.

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлахаар санал хураалгахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 52 нь дэмжсэнээр батлагдлаа.

С.Аз


Нүүр хуудас