МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилно

2015-12-25 16:38:00

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэллээ. Чуулганаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

 

Харин одоо чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцааны ахлах зөвлөх Д.Ганбат МҮОНРТ-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн хүмүүсийг танилцуулж байна. Тус Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан, Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрсдийн хүслээр албан тушаалаа өгсөн учир тэдний оронд гурван хүнийг нэр дэвшүүлэх шаардлагатай болжээ.

 

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Галаарид, "Цахим өртөө" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, "Икэл сан" ТББ-ын тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.  

Eagle.mn


Нүүр хуудас