НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг батална

2015-12-25 16:43:52

 

УИХ-ын төсвийн байнгын хороо хуралдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

 

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах санал хураалт явуулсныг 80 хувийн саналаар дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Eagle.mn


Нүүр хуудас