Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

2015-12-25 16:18:09

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Эцсийн хэлэлцүүлгийн шатанд гишүүд сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног болгох саналыг оруулсан нь дэмжигдлээ. Анх орж ирсэн хуулиар сурталчилгааны хугацааг 14 хоног байхаар тусгаад байсан юм. Харин парламентад суудалгүй намуудын хувьд энэ нь хэт богино хугацаа хэмээн шүүмжилж байсан билээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2012 онд батлагдсан сонгуулийн хуулиар сурталчилгааны хугацааг 21 хоног байгаа юм. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан орж, сонгуулийн хуулийг батална.

 

С.Заяа 


Нүүр хуудас