Сирийн эрх баригчид ISIS-тэй хэлэлцээр хийнэ

2015-12-25 16:17:45

 

Сирийн засгийн газар, босогчид хоорондын хэлэлцээрт НҮБ зуучлагчаар оролцож байна. Хэлэлцээрийн хүрээнд Исламын улсын босогчид Ярмак хотыг орхин гарахаар болжээ.

 

Сирийн эрх баригчид тус хотод буй 18 мянган энгийн иргэнд хүмүүнлэгийн тусламж хүргэх, Ярмукд амгалан байдал тогтоохын тулд энэхүү хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд босогчдыг хотоос гарах үед ямар нэгэн довтолгоо хийхгүй гэсэн амлалт өгчээ.

 

Хэлэлцээр ёсоор бол ISIS буюу Исламын улсын босогчид баасан гараг гэхэд тус хотоос гарах аж.

 

Ярмак нь ISIS, Аль-Каида, Фронт ан-Нусра бүлэглэлүүд хяналтаас тогтоогоод байгаа бүс нутгуудын нэг бөгөөд Сирийн хямралын улмаас тус хот дахь 3500 гаруй хүүхэд хоёр жилийн турш эрүүл мэнд, хүмүүнлэгийн тусламж авч чадахгүй байгаа юм.  

 

Хэлэлцээр хэрэгжсэнээр Сирийн аймшигт нөхцөл байдал бага ч болов дээрдэнэ гэж ажиглагчид үзэж байна.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас