Оддын дайн Аватарын амжилтыг эвдэх үү

2015-12-25 12:33:37

 

Оддын дайны шинэ анги саяхан дуулиантайгаар нээлтээ хийсэн. Холливуудын түүхэнд хоёр тэрбум ам.доллараас давсан ашиг орлого олсон хоёрхон бүтээл байдаг. Тэдгээр нь алдарт найруулагч Жеймс Кэмероны Аватар болон Титаник кино юм. Харин Оддын дайны шинэ анги дээрх хоёр бүтээлийн рекордыг эвдэж 2.4 тэрбум доллараас илүү ашиг орлого олно гэсэн хүлээлт кино сонирхогчдын дунд үүсээд байна.

 

Одоогийн байдлаар “Star Wars: The Force Awakens” нээлтээ хийсэн эхний долоо хоногт олсон ашгаараа өмнөх рекордуудыг эвдээд байгаа аж.  

 

1.    Аватар (2009)

 

 

Жеймс Кэмероны Пандора гарагийг санаж байна уу. Зөгнөлт адал явдалт энэхүү кино нь нээлтээ хийсэн долоо хоногтоо 77 сая долларын ашиг олсон байдаг. Аватар Оскарын есөн номинацид нэр дэвшиж, нийт 2.49 тэрбум долларын ашиг олсон байна. Энэ кино нь Пандора гарагийн гайхамшигт соёлыг харуулсан бөгөөд 3D технологийг  ашигласан нь  үзэгчдээс өндөр үнэлэлт авахад нөлөөлсөн аж. 

 

2.    Титаник (1997)

 

 

Жеймс Кэмероны өөр нэг агуу бүтээл болох Титаник кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 28.6 сая доллар, нийтдээ 2.19 тэрбум долларын ашиг олсон байдаг.

 

3.    Юрийн галавын цэцэрлэг (2015)

 

 

Найруулагч Колин Треворроуны Юрийн галавын ээлжит адал явдал нийтдээ 1.67 тэрбум долларын ашиг олсон байдаг.

 

4.    Хамгаалчид (2012)

 

 

Ахмад Америка, Тор, Төмөр хүн зэрэг баатруудыг нэгэн дор цуглуулсан Хамгаалагчид кино нь нийт 1.519 тэрбум долларын ашиг олжээ.

 

5.    Галзуу хурд 7 (2015)

 

 

Жүжигчин Пол Уокерийн нас барахаасаа өмнө тоглосон сүүлчийн бүтээл болох Галзуу хурд 7 нийт 1.515 тэрбум долларыг цуглуулжээ. Уран бүтээлчид уг киног Пол Уокерийн дурсгалд зориулсан бөгөөд шагнал гардуулах ёслолын үеэр Вин Дизель “энэ киног хийхэд дэлхий бидэнтэй хамт уйлж байсан” хэмээжээ.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас