Санал авах өдрийг 150 хоногийн өмнө тогтооно

2015-12-25 12:14:16

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа анхны хэлэлцүүлгийн төвшинд гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгаж эхэллээ. Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй, дэмжигдсэн 25 санал, дэмжигдээгүй 5 санал, найруулгын 23 санал байна. Санал хураалтыг тогтоох хугацааг 180 хоногийн өмнө гэснийг 150 болгох саналыг гишүүд дэмжлээ.  Мөн УИХ, нийслэлийн сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр зохион байгуулах саналуудыг байнгын хороо дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас