Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

2015-12-25 11:13:46

 

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцууллаа. Одоо гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нам дугуйлах гээд байна уу, хүн дугуйлах гээд байна уу. Хүнээ дугуйлах асуудлыг ажлын хэсэг дээрээ ярьсан уу. Ажлын хэсэгт орсон жагсаалтаар сонгогдсон гишүүд нь энэ хүнээ дугуйлахыг дэмжсэн үү. Түүнчлэн улс төрийн нийт намын тэгш эрхийг хангасан уу. Хэдэн онд бүртгэгдсэнээс хамаарч үл хамаарч, шодох байдлаар ч юм уу, шийдэх боломж байна уу. Энэ талаар юу гэж ярьсан бэ” гэв.

 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийна ахлагч А.Бакей “Сонгуулийн хуулиудыг нэгтгэж хэлэлцсэн. Хэлэлцэх явцад О.Баасанхүү гишүүний өргөн барьсан хуулийн төслийн зарчмын ялгаатай 6-7 санал байгаа. Энэ саналуудыг хэлэлцээд, ямар нэгэн байдлаар тусгагдсан. Эдгээрээс хамгийн чухал нь гишүүн сонгогдсоныхоо дараа нам, эвслээ солиход хүрвэл эргүүлж татах зохицуулалт байсан. Үүнийг Сонгуулийн хуулиар бус УИХ-ын тухай хуулиар шийдэх боломжтой гэж үзсэн байгаа. Тогтолцооны хувьд 48:28 тогтолцоог хэвээр хадгална. Хэлэлцүүлгийн явцад 28-ыг бүсчлээд явуулъя гэж санал хураагдсан. Гэхдээ үүнийг эргэж яриад, 28-ыг бүсчлэхээ больсон. Хүн дугуйлах, нам дугуйлах асуудлаар санал гаргаад, санал хураалт явуулсан. Санал хураалтын үр дүнгээр ажлын хэсгийн төвшинд ч тэр, байнгын хорооны төвшинд ч дэмжигдээгүй” гэлээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас