Санта нарт зориулсан “их сургууль” нээгдлээ

2015-12-25 09:48:46

 

Зул сарын бэлгэдэл болсон улаан хүрэм, цагаан сахалтай Санта Клаусуудад тавих шаардлага улам бүр нэмэгдэж байна. Тэднийг зөвхөн бэлэг тараадаг, сайхан сэтгэл нэгэн бус мэргэжлийн түвшинд ажилладаг байхыг шаардах болжээ.

 

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Колорадо мужид “Санта Клаус”-ын сургалт явагдаж эхэлжээ. Зохион байгуулагчид зун бүр 70 оюутан элсүүлж дөрөв хоногийн эрчимжүүлсэн сургалт явуулдаг юм байна.

 

Уг сургалтанд хамрагдсанаар хэрхэн зураг даруулах, сошиал медиаг хэрхэн ашиглах, хүүхдүүдийн сониуч асуулт болон биелэх боломжгүй хүсэлд хэрхэн хариулах гэх мэтийн зүйлийг заадаг аж.

 

 

Гэхдээ Сантагийн сургалтанд хүссэн хүн бүхэн хамрагдах боломжгүй гэнэ. “Санта Клаусын Их Сургуульд”-д элсэхийн тулд ярилцлагад орж тэнцсэн байх шаардлагатай аж.

 

Сургалтын төвийн захирал Джеймс Розенквист “Хүүхдүүдтэй ажиллана гэдэг хамгийн сайхан ажил. Санта Клаусуудын олонхи нь  жүжигчин, багш мөн хүүхдийн зөвлөх гэх мэт мэргэжилтэй хүмүүс байдаг. Гэхдээ олон хэлээр ярьдаг, жинхэнэ сахалтай байх нь Сантагийн ангийн элсэгчдэд тавьдаг гол шалгуур” гэжээ.

 

Э.Цэнгэл

 

 


Нүүр хуудас