Чуулганаар сонгуулийн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

2015-12-25 09:20:00

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлнэ. Өчигдөр тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ажлын хэсгийн төвшинд “Шударга ёс” эвслийн бүлгийн саналыг тусгаагүй учраас түр завсарлага авсан. Улмаар өчигдөр орой чуулганы нэгдсэн хуралдааны дараа Сонгуулийн ажлын хэсэг дахин хуралдсан байна. Өнөөдрийн хуралдаанаар мөн Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчөллт оруулах тухай, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого баримтлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.   

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас