АНУ Москва, Бээжинг устгах төлөвлөгөөтэй байжээ

2015-12-24 17:21:15

 

Дэлхийн II дайны дараа барууны болон зүүний орнуудын дундах үл ойлголцол “хүйтэн дайн”-ыг эхлүүлсэн. Тэгвэл саяхан АНУ-ын Үндэсний архив, бүртгэлийн газар 1956 онд АНУ-ын устгахаар төлөвлөж байсан байршлуудын жагсаалт бүхий нууц төлөвлөгөөг ил болгожээ.

 

“Агаарын Стратегийн Удирдлага”-аас 800 хуудастай “Атомын зэвсгийн төлөвлөгөө”-г 1959 онд хэрэгжүүлэхээр бэлтгэж байсан аж. Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол дэлхий нийтэд томоохон сүйрэл авчрах байсан гэж шинжээчид тайлбарлаж байна.

 

Жеоржи Вашингтоны их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын архивын ахлах судлаач Уильям Бёрр “Энэ төлөвлөгөөнд дэлхийн томоохон хотууд болон үйлдвэрийг бай болгон сонгосон байсан. Үүнд Бээжин, Москва, Ленинград, зүүн Берлин  болон Варшав зэрэг хотууд багтсан байсан” хэмээн бичжээ.

 

 

Ингэхдээ Японы Хирошимад хаясан атомын бөмбөгөөс даруй 70 дахин их орон зайг хамарч, цацраг идэвхт бодис ялгаруулах хүчин чадал бүхий бөмбөг ашиглахаар төлөвлөж байсан байна. Энэхүү ажиллагааны тэргүүн байгаар Москвагийн 179, Ленинградын 143 цэгийг онилсон байжээ.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас