Монголбанкинд 189 сая ам.долларын алт тушаана

2015-12-24 17:01:00

 

УИХ-аар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Гишүүд хэлэлцүүлгийн явцад Гацууртын ордыг ашигласнаар Монголбанкинд хэчнээн тонн алт тушаагдах вэ гэдгийг тодруулсан. Одоо яригдаж буй хэлцлээр ашиглалтын явцад Сентерра Голд компани жилд 5 тонн алт Монголбанкинд тушаах аж. Түүнчлэн энэ алтыг урьдчилсан своп нөхцөлөөр Монголбанкинд тушаавал нийт 189 сая ам.долларын орлого орж ирэх аж. Гацууртын ордыг ашигласнаар 200 орчим сая ам.долларын орлого орж ирэх бөгөөд энэ нь төслийн нийт ашгийн 68 хувь нь гэж тооцож байгаа юм.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас