Челси Дидье Дрогбаг багтаа авчрахаар ярилцаж байна

2015-12-24 16:49:00

 

Энэ улиралд амжилт муутай яваа Лондоны Челси клуб дасгалжуулагч Жозе Моуриньог халсан. Мөн шинээр дасгалжуулагч Гүүс Хиддинкийг томилоод буй. Тэгвэл Челси эргэн ирэлтийг хийхийн тулд багийнхаа амьд домог довтлогч Дидье Дрогбаг дасгалжуулагчийн албанд томилохоор ярилцаж буй гэх мэдээлэл байгаа юм. Зааны ясан эрэг улсын довтлогч Дидье Дрогба эдүгээ 37 настай бөгөөд Канадын Монтреал багт тоглож буй.

 

Челсигийн дасгалжуулагч Гүүс Хиддинк эл мэдээллийг өнгөрсөн бямба гарагт үгүйсгэсэн. Гэхдээ клубын удирдлагууд энэ цаг мөчид уналтад орсон багийг сэргээхийн тулд хэрэгтэй бүхнийг хийнэ гэдгээ илэрхийлж байгаа юм. Энэ хүрээнд тус багийн удирдлагууд Дрогбад албан ёсоор санал хүргүүлж, яриа хэлэлцээрт орсон байна.   

  

Л.Дэлгэр 


Нүүр хуудас