Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжлээ

2015-12-24 16:32:25

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. УИХ-ын дарга З.Энхболд санал хураалтын өмнө “Бид жил гаруй хугацаанд энэ асуудлыг хэлэлцэж, гацаалаа. Энэ хугацаанд Монголбанкинд 5 тонн алт тушаагдах байсан, юу ч байхгүй. Ноён уулаа хамгаалъя гэж сайхан үг хэлсээр байгаад гурван хүн амиа алдлаа. Хэчнээн хэмжээний алтаа нинжа нарт алдсан юм бүү мэд. Одоо санал хураалт явуулъя” хэмээн онцоллоо. Ингээд гишүүд санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжлээ. Түүнчлэн Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгаж, гишүүдийн олонхи хэлэлцэхийн дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас