Ялагчийг андуурч зарласан нь зохион байгуулалттай “жүжиг” байв уу

2015-12-24 15:51:00

 

Өнгөрсөн ням гарагт Дэлхийн миссийн тэмцээн АНУ-ын Лос Анжелес хотноо болж өндөрлөсөн. Ялагчийг зарлах үүрэгтэй Стив Харви Колумбыг миссийг тэмцээний ялагч хэмээн зарлаж титмийг нь гардуулсан. Гэтэл энэ нь эндүүрэл байж таарсан бөгөөд төд удалгүй жинхэнэ ялагч болох Филиппиний мисст титмийг шилжүүлж шуугиан тарьсан билээ. Энэхүү явдал хэсэгтээ л цахим ертөнцийн ярианы сэдэв болж, олон сая шүүмжлэлийг дагуулсан.

 

Тэгвэл Дэлхийн миссийн ялагчийг андуурч зарласан нь санамсаргүй алдаа бус зохион байгуулалттай “тоглолт” байсан гэх таамаглал гарч эхэллээ. Миссийн тэмцээний рейтинг сүүлийн жилүүдэд буурч, нэгэн хэвийн болсон учир зохион байгуулагчид олны анхаарлыг татах зорилгоор уг хэргийг зохион байгуулсан байж болзошгүй байгаа гэнэ.

 

Медиа Постын сэтгүүлч Том Зиберт, Стив Харвигийн гаргасан алдаанаас болж тэмцээн тогтсон цагаасаа сунжрах байсан ч яг цагтаа дууссан нь сонирхол татаж байна гэжээ.  

 

Дэлхийн миссийн тэмцээнийг шууд дамжуулдаг учир зохион байгуулагчдын зүгээс цаг төлөвлөлтөд маш нухацтай ханддаг аж. Тэд ялагчийг зарлах хугацааг хоёр минут байхаар тооцоолжээ. Гэтэл Стив Харвигийн гаргасан алдаанаас үүдэж уг хугацаа зургаан минут болж сунжирсан байна. Гэвч тэмцээн товлосон цагтаа дуусчээ. Эндээс харахад зохион байгуулагчид Стив Харвигийн алдааг эртнээс төлөвлөсөн байх магадлал өндөр байна.

 

Э.Цэнгэл 


Нүүр хуудас