Гацууртын ордын эзэмшлийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

2015-12-24 15:29:00

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан. Харин байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцууллаа. Засгийн газраас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохын сацуу Ноён уул орчмын зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлээд байна.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас