Монголбанк ам.доллар, юань худалдсангүй

2015-12-24 15:39:00

 

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүллээ. Тодруулбал, 1994.51-1996.35 төгрөгийн ханшаар 3.5 сая ам.доллар худалдан авах, 305.42-305.72 төгрөгийн ханшаар 6.8 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Монголбанк энэ удаад зах зээл тэнцвэртэй байна гэж үзсэнээр арилжаанд оролцсонгүй. Мөн өдрийн ээлжит гадаад валютын ээлжит своп, форвард хэлцлээр банкууд 14.19 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 2.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүллээ.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас