Хадам ээждээ гэрлэх санал тавьжээ

2015-12-24 14:40:48

 

Эмэгтэй хүн бүр гэрлэх санал хүлээж авах мөчийг хамгийн романтик, мартагдашгүй байгаасай гэж хүсдэг. Гэвч хүсэн хүлээсэн мөч хөгтэй явдлаар дууссан тохиолдол цөөнгүй.

 

Эмигийн 20 насны төрсөн өдрөөр хайртай залуу нь гэрлэх санал тавьсан байна. Баярлаж догдолсон бүсгүй хоромхон зуур зөвшөөрч сүйн бөгжөө зүүтэл хэтэрхий жижиг байсан учир хуруу нь хавдаж, хөөжээ. Гайхаж, сандарсан Эми ухаан алдаж эцэст нь эмнэлэгт хүргэгдсэн аж. Бөгжийг хөрөөдөж салгахаас өөр арга олдоогүй бөгөөд Эми хоёр долоо хоногийн турш хөхөрсөн хуруутай явжээ. Энэ явдлын дараа Крис дахин шинэ бөгж худалдан авч хоёр дахь удаагаа гэрлэх санал тавьсан байна.  

 

 

Наталигийн найз залуу түүнд мөн л төрсөн өдрөөр нь гэрлэх санал тавьжээ. Бүсгүй тансаг ресторанд найзуудаа урин баяраа тэмдэглэж байв. Энэ үеэр найз залуу нь хундага дарсанд сүйн бөгж хийж, эхнэрээ болохыг Наталигаас ёслол төгөлдөр гуйжээ. Бүсгүй зөвшөөрч хайртай залуугаа үнсэхээр тонгойтол үс нь ширээний голд байсан лаа руу унжиж, хоромхон зуур дүрэлзэн шатжээ. Натали галын нэг хэсгийг унтрааж, найз нь стакантай ус цацжээ. Ийнхүү романтик гэрлэх санал бас л бүтэлгүйтлээр төгссөн байна.

 

Андроники хэмээх бүсгүй Дублин руу нүүж очсоны дараахан ирээдүйн нөхөр болох Хэнритэйгээ танилцжээ. Хосууд богино хугацаанд дотноссон бөгөөд Андроники найз залуугаа эцэг эхдээ танилцуулахаар Ирланд руу явсан аж.

 

Харин Хэнри хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавихаар зэхсэн ч нөхцөл байдал нэг л тохиромжгүй байв. Ингээд орой болоход  Андроники унтлагын өрөөнд “шинэхэн” хүргэн нэг давхрын зочны өрөөнд нойрсохоор болов. Төдөлгүй хадам эцэг нь доош буухыг сонссон Хэнри хайртдаа гэрлэх санал тавихаар хоёр давхарт гарсан аж.

 

Гэвч тэрээр Андроникигийн өрөө хэмээн андуурч эцэг эхийнх нь өрөө рүү яваад орчихож. Хэнри харанхуй өрөөнд орж, хадам эхийнхээ орны дэргэд өвдөг сөгдөж, гарыг нь атгаад эхнэр минь болооч гэжээ.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас