Г.Ариунбаатар топ, миссүүдтэй сельфиджээ

2015-12-24 13:20:00

 

Өнгөрсөн зун сонгодог урлагийн олимп болсон П.И.Чайковскийн наадамд тэргүүн байр, гранпри шагнал давхар хүртэн дэлхий дахины чихийг сортойлгосон дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар өнгөрсөн долоо хоногт эх орондоо “Монгол сонгодог-2” тоглолтоо хийн уран бүтээлийн дээжээсээ толилуулсан билээ. Өдгөө Улаан-Үүдийн театрын гоцлол дуучнаар ажилладаг тэрээр өнгөрсөн намар дэлхийн алдартай тайзнаа уран бүтээлээ толилуулан Английн хатан хааны өргөөнд хүртэл дуулсан юм.

 

Тэгвэл тэрээр эх орондоо хийсэн “Монгол сонгодог-2” тоглолтынхоо дараа түүний уран бүтээлийг дэмждэг монголын загварын ертөнцийн топ модель, мисс бүсгүйчүүдтэй сельфиджээ. Фейсбүүк хуудсаа өөрөө хөтлөн уран бүтээлийн сонин сайхнаа цаг үргэлж дуулгаж байдаг Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ удаад топ, мисүүдтэй сельфидсэн зургаа ийнхүү постолжээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас