А.Бакей, Д.Батцогт нарыг улираан томиллоо

2015-12-24 11:35:16

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим байнгын хорооны дарга нарыг томиллоо. Тодруулбал, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны даргаар Л.Эрдэнчимэгийг, Эдийн засгийн Байнгын хорооны даргаар Ц.Баярсайхан нарыг сонгов. Мөн Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргаар Д.Батцогтыг,Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакейг улируулах асуудлыг УИХ-аар хэлэлцээд олонхийн дэмжлэг хүлээлээ.

 

Энэ үеэр Д.Тэрбишдавга гишүүн Улаанбаатар үнэрбаатар болоод байгаад анхаарал тавихыг Л.Эрдэнэчимэг гишүүнд сануулсан юм.

 

Eagle.mn


Нүүр хуудас