Дэлхийн хамгийн том сандлуудын нэгийг нийтэд дэлгэлээ

2015-12-24 11:07:44

 

Монголд дэлхийн хамгийн том сандлуудын нэг болох 6 метр өндөр сандлыг 2012 онд бүтээсэн билээ. Уг сандлыг яруу найргийн шинэ төрөл болох “Transpoem” урлагийн шүлэг найраг, хөгжим хосолсон “Би одоо яана” хэмээх цогц бүтээлийн клиптээ зориулж яруу найрагч Н.Нарангэрэл буюу Нараван ийнхүү урлаж байсан юм. Энэхүү сандал нь Азидаа хамгийн томд ордог бөгөөд дэлхийн хамгийн том сандлуудын нэгд тооцогдох энэхүү сандлыг орчин үеийн шүлэг найргийн урлагийг сонирхон дэмжигчдийнхээ хүсэлтээр “Хүннү молл”-ын кино театрын хүлээлгийн танхимд нийтэд нээлттэй байхаар байрлууллаа.

 

 

Монгол залуусын урласан тус бүтээл Азидаа хамгийн том сандал юм. Харин дэлхийн хамгийн том сандал Австри улсын St.Florian-д байдаг бөгөөд тус сандал дээр гарахын тулд 29 метрийн урттай шат хэрэг болдог гэнэ. Түүнчлэн хамгийн том сандлын дараагийн хувилбарууд АНУ-ын Нью-Йорк, Английн Лондон, Оросын Москва хотод байдаг гэнэ.

 

Залуу яруу найрагч Нараван “Би одоо яана” шүлгийн клипийг хүргэе.

 

Г.Даша

 


Нүүр хуудас