З.Баянсэлэнгэтэй уулзчихад яадаг юм бэ, Н.Золжаргал аа

2015-12-23 15:30:15

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Орон сууцны 10 хувийн урьдчилгаатай зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчтэй бүтэн 100 хоног уулзах гээд, чадахгүй байна” хэмээн гомдоллосон юм. Харин үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Энэ нэг бүсгүйтэй уулзчихад яадаг юм бэ, Н.Золжаргал минь. Барилга, хот байгуулалтын сайдын хувьд бас нэг асуудал шийдчих гээд л яваад байгаа юм биш үү. Таньтай уулзах гээд бүтэн 100 хоног хөөцөлдсөн гэж байна. Та нар асуудлаа ярилцаж, хэлэлцээд, нэг тийш шийдэх хэрэгтэй шүү дээ” хэмээн учирласан. Ингэснээр байнгын хорооны гишүүд Н.Золжаргал ерөнхийлөгчид хандан “Уулзчихад яадаг юм бэ” хэмээн бяцхан хөгжилдөөд авсан юм.

 

Харин Н.Золжаргал ерөнхийлөгч байнгын хорооны дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэр сэтгүүлч “Монголбанк салбарын яамтайгаа ямар ч холбоогүй байдаг юм уу” гэж асуухад “З.Баянсэлэнгэ бид хоёр уу. З.Баянсэлэнгэ бид хоёр ямар холбоо байхгүй” хэмээн ёжилж хариуллаа.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас