Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

2015-12-23 15:02:00

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа бөгөөд анхны хэлэлцүүлгийн төвшинд ажлын хэсэг дээр гарсан саналуудаар санал хураалгах юм. Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг А.Бакей гишүүн ахалж буй бөгөөд даваа болон мягмар гарагт хуралдсан. Улмаар өнөөдөр өглөөнөөс эхлэн байнгын хорооны анхны хэлэлцүүлгийг хийж эхэлж байгаа юм. Сонгуулийн хуулийг өөрчлөхдөө мажоритар тойргийн тоог томсгосон 28 тойрогт 48 гишүүнийг сонгоно. Харин пропорцианаль буюу намын жагсаалтаар гарч ирэх 28 гишүүнийг таван бүсэд хувааж, тухайн бүсэд нам, эвслийн иргэдээс шууд авсан саналын хувь 20-оос дээш хувьд хүрэх шаардлага тавьж байгаа юм. Парламент сонгуулийн хуулийг энэ долоо хоногт эцэслэхээр ажиллаж буй билээ.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас