Двайн Жонсон охиныхоо зургийг дэлгэжээ

2015-12-23 14:43:39

 

Холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсон бүл нэмэн хоёр дахь охиноо өлгийдөн авчээ.  Тэрээр өнгөрсөн сард инстаграмдаа найз бүсгүйнхээ гэдсийг барьж буй зургийг нийтэлж, удахгүй бүл нэмэх гэж байгаагаа дуулгасан юм.  Тэгвэл жүжигчний найз бүсгүй дуучин Лорин Хашиан энэ сарын 15-нд амаржиж, охинтой болжээ.

 

Жүжигчин эр твиттертээ “Зул сар цагаасаа эрт ирлээ. Дөнгөж төрсөн охин маань аавынхаа цээжин дээр хэвтэж байна. Хайрт минь үгээр илэрхийлэхийн аргагүй гоо үзэсгэлэнг төрүүллээ. Үнэхээр хөөрхөн, өхөөрдмөөр. Шинэхэн төрсөн Жасмин охиноо энгэртээ тэврэх тэр агшин ямар гайхалтай гээч. Түүний төлөө бүхнийг хийн сайн эцэг байх болно” хэмээн жиргэжээ.

 

Двайн Жонсон 32 настай дуучин бүсгүйтэй 2013 оноос болзож эхэлсэн юм. Двайн Жонсон 14 настай Симоне гэх охинтой бөгөөд ийнхүү хоёр дахь охиноо өлгийдөн авчээ. 

 

Eagle.mn


Нүүр хуудас