Б.Жавхлан чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2015-12-23 14:28:00

 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Энэ дагуу Монголбанкны ерөнхийлөгч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Б.Жавхлан ирэх 2016 оны сонгуульд нэр дэвших гэж байгаа тул хуулийн дагуу сонгуулийн жилийн өмнө ийнхүү төрийн захиргааны албанаасаа татгалзаж байгаа юм байна.

 

Тэрээр 2010 онд тухайн үеийн дэд ерөнхийлөгч Н.Золжаргалын хамтаар төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон билээ.

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас