Эдийн засгийн ил, тод байдлын хуулийн хэрэгжилтийг сунгана

2015-12-23 14:14:57

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил, тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах тухай Засгийн газрын саналыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоног эл асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ аж ахуйн нэгжүүдийн зүгээс хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах хүсэлт илэрхийлж байгаа талаар дурьдсан.

 

Тэгвэл энэ дагуу Засгийн газраас хуулийн хэрэгжилтийн хугацааг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгахаар төсөл өргөн мэдүүлээд байгаа аж. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад хоёрдугаар сарын 20 бус, 15-наар хаах нь зүйтэй гэж гишүүд үзсэн. Ингээд хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.

 

Л.Дэлгэр  


Нүүр хуудас