”Мартагдашгүй” тоглолт өнөөдөр эгшиглэнэ

2015-12-23 14:01:00

 

Нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн "Мартагдашгүй" тоглолт өнөөдөр 21:00 цагт "Castle" клубт  дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт нь дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар Монголд анх удаа үүдээ нээж буй "Castle" клубын нээлтэд зориулсан гэдгээрээ онцлогтой.

 

“Мартагдашгүй” тоглолтод “Сүнс”, “Номин-талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлаг нэгдсэн учраас  залуус нэг дор поп, хип хоп, рок хөгжмийн хэмнэлд цэнгэж хуучнаа эргэн дурсаж болох нь ээ. Мөн тэд гэнэтийн бэлгүүдээ ч задална гэсэн шүү.

 

Шинэхэн клубын тухайд VI бичил хороолол буюу “Өргөө” кино театрын зүүн хойно байрлах хуучнаар “Mass club”-ын байранд бөгөөд хөгжим техникээ CAF брэнд, гэрэл техникийг Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа “Madrix” брэндийн гэрлээр тоноглож, тайзаа эргэдэг, өргөгддөг гээд дэлхийн стандартын дагуу суурилуулсан юм байна. Иймд үзэгчдэд тоглолтын турш хүссэн хамтлаг дуучнаа ойроос дэмжин хамтдаа сельфидэх бүрэн боломжтой юм байна.

 

Тоглолтын тасалбар худалдаанд гараагүй бөгөөд 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай "Castle" клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан авснаар үзэж болох нь ээ. Клубын нээлтийн өдрийн такс 50 мянган төгрөг аж.

 

Г.Даша


Нүүр хуудас