Д.Ганболд: Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 6-7 тэрбум ам.доллар

2015-12-23 13:35:45

 

Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг. Энэ удаагийн хуралд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд оролцож, “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.

 

Тэрээр “Гүний уурхайтай холбоотой нийт зардал 4.4 тэрбум ам.доллар юм биш. Нийт шаардлагатай, хэрэгцээтэй зардал нь 6-7 тэрбум ам.доллар байгаа. Үүний 4.4 тэрбум ам.долларыг эхний үед арав гаруй банкуудээс зээлээр авч байгаа. Шаардлага гарах юм бол энэ зээлийнхээ хэмжээг нэмэгдүүлнэ. Тэр нь цаг тухайдаа шийдэгдэнэ. Уг нь зэсийн үнэ хэлбэлзэж, бололцоотой мөнгөн урсгал хангагдах юм бол орлогоосоо гүйцээнэ гэсэн тооцоотой байна. Монгол Улсад  жилд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын зарцуулалт хийгдэнэ” гэсэн юм.

 

Харин Уул уурхайн сайд Р.Жигжид “Цаашид уг төсөл амжилттай хэрэгжихийн тулд Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээг хатуу чанд мөрдөж ажиллах, өмнө гаргасан алдаа, үл ойлголцлыг гаргахгүй байхад анхаарах шаардлагатай байна” гэлээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас