Ц.Баярсайханыг ЭЗБХ-ны даргад дэмжлээ

2015-12-23 13:20:00

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг тус байнгын хорооны даргаар томилох саналыг оруулсныг гишүүд 100 хувь дэмжжээ.

 

Хуулийн дагуу УИХ-ын байнгын хороодын дарга нарыг жил бүр өөрчилдөг. Энэ хуулийн хугацаа болсон учраас дараагийн даргаар Ц.Баярсайханыг нь томилохоор болж байгаа аж.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас