“Оддын дайн” Box Office-ийн дээд амжилтыг эвджээ

2015-12-23 12:56:08

 

“Оддын дайн” цувралын шинэ анги “Оддын дайн: Хүч эргэн сэргэсэн нь” кино өнгөрсөн баасан гаригт олон улсад нээлтээ хийсэн юм. Тэгвэл шинэ цуврал нээлтээ хийгээд хэдхэн өдрийн дотор Америкийн “Box Office”-ийн дээд амжилтыг эвджээ. 

 

“Оддын дайн” кино энэ оны зургаадугаар сард нээлтээ хийж, эхний долоо хоногтоо 208 сая ам.долларын ашиг олсон “Юрийн Галавын ертөнц” киноны амжилтыг эвдсэн байна. Энэ сарын 18-наас эхлэн Америк, Канадын кино театруудаар гарч эхэлсэн тус бүтээл одоогоор 248 сая ам.долларын ашиг олжээ. Түүнчлэн бусад улсын зах зээлээс нийт 525 сая ам.долларын ашиг олж тэргүүлсээр байгаа аж.

 

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Фордын гол дүрд нь тоглосон “Оддын дайн” кино 1977 оны тавдугаар сард эхний ангиа гаргаж, нийтдээ 775 сая ам.долларын ашиг олж байсан. Түүнээс хойш 1980,  1983, 1999 онд цувралын шинэ ангиуд нээлтээ хийсэн юм.

 

Eagle.mn


Нүүр хуудас