Адель “Time” сэтгүүлийг нүүрийг чимлээ

2015-12-23 12:31:00

 

Британийн дуучин Адель өнгөрсөн даваа гарагт худалдаанд гарсан Америкийн “TIME” сэтгүүлийн нүүрийг чимж, ярилцлага өгчээ.  Тэрээр гэр бүлийн амьдрал зохион бүл нэмэн урлагаас хөндийрсөн. Гэхдээ дуучин бүсгүй гурван жилийн дараа урлагтаа эргэн ирэхдээ хоёрхон сарын дотор хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан юм.

 

Түүний шинэхэн гаргасан “25” цомог өнөөдрийн байдлаар 100 сая хувь борлогдоод байгаа.  Өнгөрсөн сарын 22-нд гаргасан “Hello” дууг Youtube.com сайтаас  775.780.813 хүн сонсч, хагас тэрбум хүн татаж авчээ.

 

Адель “Фэнүүд болон сонсогчид минь их санасан гэдгийг энэхүү үйл явдлууд батлан харуулж байна. Би өнгөрсөн хугацаанд их хөдөлмөрлөж, та бүхнийг залхаахгүй уран бүтээл гаргахын тулд ажилласан. Намайг чин сэтгэлээсээ хүлээсэн та бүхэнд тун удахгүй гэнэтийн бэлэг барих болно” гэж хэлжээ.

 

“TIME” сэтгүүл “Энэ оны хамгийн шилдэг уран бүтээлч”-ээр Аделийг нэрлэсэн юм. Мөн “Forbes” сэтгүүл “Адель урлагтаа эргэн ирээд ганцхан сарын дотор 68 сая ам.долларын ашиг олсон” хэмээн мэдээлжээ.  

 

Eagle.mn


Нүүр хуудас